Цаг үеийн мэдээ
ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ
![](https://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2021/07/Blue-and-Pink-Geometric-Sale-Quick-Create-Facebook-Cover-1.png)
Гарааны бизнес эрхлэх мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллагуудыг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулна.
Иймд дараах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны дотор ирүүлнэ үү.
Шалгуур үзүүлэлтүүд:
📌 Гарааны бизнесийг дэмжих, бизнес санааг хөгжүүлэх арга хэмжээг бүхэлд нь зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай байх
📌 Гарааны бизнес санааг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах эрх бүхий байгууллага байх /Олон улсын албан ёсны эрхтэй бол давуу тал болно/
📌 Гарааны бизнесийг дэмжих чиглэлээр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ бүхий сургагч багш, чиглүүлэгчтэй байх /Сертификатын хуулбар/
📌 Сургалтын стандарт нөхцлийг хангасан онол, дадлагын байр, танхимтай байх. Түүнийг нотлох баримт ирүүлэх, өөрийн эзэмшлийн бол байрны гэрчилгээ, түрээслэж байгаа тохиолдолд гэрээний хуулбарыг ирүүлэх
📌 Гэрээгээр болон өөрсдийн санал санаачлагаар гарааны бизнесийг дэмжих, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийж байсан бол холбогдох гэрээ, нотлох баримтыг ирүүлэх /Амжилттай хэрэгжүүлсэн бол давуу тал болно/
☎️ 7014-0502, 7511-1896
![](http://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ubbirj-logo.png)