Connect with us

Хууль эрх зүй

Төрийн албаны тухай хууль / шинэчилсэн найруулга/

Нийтэлсэн

-

ТӨРИЙН АЛБАНЫ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

 

1.”Байнгын ажлын байр” гэж юуг хэлэх вэ?

 

Хариулт: Ажил олгогчийн заасан ажлын байранд, түүнээс олгосон багаж хэрэгслийг ашиглан, байгууллагын захиргаанаас баталсан дүрэм, журмыг мөрдлөг болгож, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар тасралтгүй гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15/

2. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болох уу?

Хариулт: Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж нэг хувийг ажилтан авах ёстой. Улмаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол түүнээс ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1/

3. Асуулт: Ажилтантай туршилтын хугацаанд түр гэрээ байгуулж болох уу?

Хариулт: Тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаад туршилтын хугацаа /3 сар хүртэл/-г зааж өгнө. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно. Туршилтын түр гэрээ гэж байхгүй. /Хөдөлмөрийн хуулийн 231-р зүйл/

4. Асуулт: “Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэснийг юу гэж ойлгох вэ?

Хариулт: Тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд оролцож, байнгын ажлын байранд ажиллаж байгаа хүмүүс /ажилтнууд/-тэй хугацаагүй гэрээ байгуулна. /Хөдөлмөрийн хуулийн 23-р зүйл/

5. Ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах уу?

Хариулт: Хөдөлмөрийн тухай хуульд “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.16-д заасны дагуу хариуцлага тооцохоор заасан. /Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3/

6. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа эргэж ажилдаа орох эрхтэй юу?

Хариулт: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ажилдаа орохоор ирсэн бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй. Эдгэрсэн гэдгийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс тодорхойлно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйл/

7.Ямар тохиолдолд илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлэн олгох вэ?

Хариулт: Хөдөлмөрийн дотоод жтогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажиллаад нөхөн амраагүй бол 1,5 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс авна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйл/

8. Долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан бол хэзээ нөхөн амруулах вэ?

Хариулт: Ажил олгогч ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан аль тохиромжтой өдөр нь амраана. /Хөдөлмөрийн тухай хуулийн 77-р зүйл/

9.Үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан бол ямар нөхөн төлбөр олгох вэ?

Хариулт: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. / Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйл/

10.Жирэмсэн эмэгтэйг ажлаас халж болох уу?

Хариулт: Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, хөрөнгө мөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тохиолдолд ажлаас хална. /Хөдөлмөрийн хуулийн 100-р зүйл/

11.Хэд хүртлэх насны хүүхэдтэй эхийг шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах вэ?

Хариулт: Жирэмсэн эмэгтэй, 8 хүртэл насны хүүхэдтэй эх, 16 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, мөн албан томилолтоор ажиллуулахыг хориглодог. /Хөдөлмөрийн тухай хуулийн 102-р зүйл/

12. Хэдэн настай хүн хүрсэн хүн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх үүсэх вэ?

Хариулт: Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 15 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 109-р зүйл/

13. Насанд хүрээгүй ажилтныг ямар тохиолдолд ажиллуулахыг хориглох вэ?

Хариулт: Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 109-р зүйл/

14.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүйгээс хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг юунд зарцуулах вэ?

Хариулт: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл/

15.Хамтын маргаан гэж юуг хэлж байна вэ?

Хариулт: Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хамтын маргаан гэнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.9 дэх заалт/

16.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хэн шийдвэрлэх вэ?

Хариулт: Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн маргааныг таслах комисс, эвлэрүүлэн зуучлах төв, шүүх харьяаллын дагуу тус тус шийдвэрлэнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйл/

17.Ямар маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх вэ?

Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ.

18. Шүүхэд маргаан ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

Хариулт: Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдах болон өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо нэг сарын хугацаанд багтаан, үүнээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйл/

19. Шүүхэд хандах хугацаа хэтэрсэн бол яах вэ?

Хариулт: Шүүхэд хандах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргана. Шүүх үндэслэлтэй гэж үзвэл уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйл/

20. Хөдөлмөрийн харилцаанд олон нийтийн хяналтыг хэн тавих эрхтэй вэ?

Хариулт: Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах МҮЭХ болон төрийн бус байгууллага, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавих эрхтэй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 139-р зүйл/

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциуд

 

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциуд

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (Шинэчилсэн найруулга)

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (Шинэчилсэн найруулга)

http://www.legalinfo.mn/law/details/563

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео2 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео2 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө