Цаг үеийн мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа.
![](https://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2021/01/267700-21012021-1611193544-99303093-Image_from_iOS.jpg)
2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ.
Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно хэмээн Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
эх сурвалж: https://gogo.mn/r/3qgxw
![](http://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ubbirj-logo.png)