Цаг үеийн мэдээ
Улаанбаатар хотыг 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоолоо
![](https://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2020/12/132011639_211129287216995_255825889968375222_n_20201221055556.jpg)
Засгийн газар ээлжит бусаар хуралдан Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 14 хоногийн хугацаанд буюу 2020.12.23-наас 2021.01.06 хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд зайлшгүй шаардлагатай 15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй.
Үүнд:
- Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
- Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой бусад зохион байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой комисс боловсруулж, дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![](http://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ubbirj-logo.png)