Connect with us

Цаг үеийн мэдээ

Долоо хоногийн тойм

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 2-ноос гуравдугаар  сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд гардуулан өглөө. Газраа орон сууцаар сольсон эхний ээлжийн иргэд болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошуу орчмын 310 гаруй иргэд  өнгөрсөн сарын 20-ны өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан билээ. Харин  энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах байршил буюу хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 140 гаруй иргэд нэгдэн эзэмшил газраа орон сууцаар ийнхүү сольж байна.

Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.  Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.  Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.

Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч  ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо. “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоогоор оройн 18 цагийн байдлаар нийт 2256 тээврийн хэрэгсэл 6647 иргэн нэвтэрчээ. Халдвараас сэргийлэхийн тулд асуумж авч, эрүүл мэндийн үзлэгийг иргэн бүрт хийж байгаа учраас ачаалалтай байгаа талаар Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид хэллээ. Одоогийн байдлаар сэжигтэй тохиодол илэрээгүй, иргэдийн зүгээс ямар нэгэн байдлаар тээршааж дургуйцлээ үзүүлээгүй байна. Хан-Уул дүүрэгт хотын Захирагч С.Амарсайхан ажиллах үеэрээ  нийслэл хот 2020 оныг стандарттай жил болгон зарласантай холбогдуулан Туул голын дагуу оршин сууж байгаа иргэдийн болон Хийморь хотхоны урд хэсэгт байрлах нурж шахсан, эвдэрхий хашаа хайсыг буулгаж, стандартын дагуу өнгө үзэмжтэй хотын соёлд нийцсэн нэгдсэн нэг хашаатай болгох үүргийг Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд үүрэг болголоо. Мөн Хөдөө аж ахуйн их сургуулиас баруун зүгт чиглэсэн хэсгүүдэд ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийж зам дагуух барилгуудыг стандартын дагуу нэгдсэн нэг төрлийн хашаатай болгохыг Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд даалгав.

Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар авна

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах талаар албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг өнөөдрөөс эхэлж, SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд хэрэгжүүлэхээр болжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын  1-н хүртэл явагдах аж. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг  татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.

Амны хаалт үйлдвэрлэхэд хотоос дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан хуралдаж,  дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцлээ. Нийслэлийн удирдлагуудын зүгээс зохион байгуулалттай шат дараалсан ажлуудын гүйцэтгэлд анхаарлаа хандуулж сонор сэрэмжээ алдахгүй байхыг бүх байгууллагуудад анхааруулсан. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж карантен тогтоосон үед хүнсний нөөцний асуудлаар  санал солилцсон юм. Одоогийн байдлаар хүнсний нөөцийн хомсдолд ороогүй хэвийн хэмжээнд байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлсэн. Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан автомашины зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийслэлд зорчих авто машины хөдөлгөөнд шаардлагатай хязгаарлалт хийж хөдөлгөөний зохион байгуулалтад анхаарах, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих амны хаалт, хамгаалах хувцас оёж үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай зээл олгох асуудлыг олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Нийслэлийн найман байршилд дугуйн зам нэмж байгуулна

Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тэрбээр “Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад  дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар,  хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла” хэмээн онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад тус бүр 5 сая төгрөг хандивлалаа

Дэлхий нийтэд корона вирусын тархалт нэмэгдэж байгаа нь улс орнуудыг олон талаар хүнд байдалд оруулсаар байгаа билээ. Тиймээс бизнес эрхлэгчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад дэмжлэг, тусламж үзүүлэх зорилгоор хандив үзүүлж эхэлсэн. Энэ удаа нийслэлийн харьяа агентлагуудад анхны хандивыг “Нисдэг машин” худалдааны төвийн Д.Эрдэнэбаатар захиралтай хамт олон өгсөн бөгөөд тэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ. Нисдэг машин” худалдааны төв гуравдугаар сар дуустал түрээсийн төлбөрөө 50 хувиар бууруулахаар болжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  журмыг шинэчилнэ

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж ахуйн нэгжийн ажлын явцын хэрэгжилтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцууллаа. Нийслэлийн найман байршилд төсөл хэрэгжүүлж буй эдгээр аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 2014-2019 оны байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллүүдтэй уулзахад  хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, борлуулалтын ажлыг нь дэмжиж өгөхийг хүсдэг талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд журмын төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм. Хотын Захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, иргэдийг хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Түүнчлэн журмын төслийг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео2 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео2 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө