Connect with us

Цаг үеийн мэдээ

“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийтэлсэн

-

Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцож байна.

Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хот цаг хугацаатай уралдан өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 380 жилийн босгыг алхаж байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноогоо цэгнэх, ирээдүйд тогтвортой, төлөвлөлттэй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих боломжийг хамтдаа эрэлхийлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Мөн Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг эзэлдэг хүүхэд, залуучуудад нийслэлийнхээ үүсэл хөгжил, түүхэн үнэт зүйлийг сурталчлан таниулах нь чухал учраас энэ хурлын бас нэгэн ач холбогдол үүнд оршиж байна” гэв.

Эрдэм шинжилгээний хурал нь “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” болон “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” гэсэн хоёр салбар хуралдаанд доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлэх юм.  Яг одоо “Улаанбаатар хотын түүх, судалгаа”  сэдвээр Б.Пунсалдулам Доктор /Ph.D/ профессор илтгэл тавьж байна.

 “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл”  салбар хуралдаанаар:

-“Улаанбаатар хотын түүх, судалгаа”  сэдвээр Б.Пунсалдулам Доктор /Ph.D/ профессор

-“Бүтээн байгуулалтын жилүүд дэх Улаанбаатар” сэдвээр Д.Эрдэнэбат

-“Улаанбаатар хотын аж үйлдвэрийн хөгжилт” сэдвээр С.Энхжин Доктор / Ph.D/ Дэд профессор

-“Өргөөгөөр аялсан Унгар эрдэмтний тэмдэглэл” /1873,1898 он/ сэдвээр Borbala Obrusanszky, доктор /Ph.D/, дэд профессор

-“Гадаадын зээл тусламж: Нийслэлийг орон сууцжуулсан нь” сэдвээр Ч.Болдбаатар доктор /Ph.D/ дэд профессор

-“Улаанбаатар хот орчмын түүх соёлын дурсгалыг аялал жуулчлалд ашиглах нь” сэдвээр Б. Цогтбаатар доктор / Ph.D/, профессор

– “Богдын хүрээний сүм дуганы тухай” сэдвээр Teleki Krisztina Доктор /Ph.D/

-“ Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн хөгжлийн асуудал” сэдвээр Ц.Тулга

-“ Монголчуудын улс төрийн төв: Хөшөө дурсгалын жишээгээр” сэдвээр Н.Маралмаа доктор/ Ph.D/

-“ Улаанбаатар хот дах гадаадын иргэд” /1945-1990 он/ сэдвээр Н. Алтантөгс, доктор/ Ph.D/

-“ Монголын сүм хийдийн үүдний арсланг зөв дүрслэх нь” сэдвээр Д. Тулга

-“ УБ хотын төвийн хэсэг: Төлөвлөлт,бүтээн байгуулалт, үнэ цэн” сэдвээр Г.Очбаяр

-“ Нийслэлийн бүтээн байгуулалт, хотжилтын талаарх архивын баримтууд” сэдвээр нийслэлийн Архивын газрын Орлогч дарга З.Алтанцэцэг нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” II салбар хуралдаанаар:

– “Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн практик ба олон улсын хандлагад үндэслэн төлөвлөх нь” сэдвээр Д. Хайсамбуу доктор /Ph.D/

-“ Монгол улсын хот байгуулалт, төлөвлөлтөд бүсчлэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь“ /Улаанбаатар хотын жишээн дээр/ сэдвээр Г.Нарангэрэл Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн зөвлөх архитектор

-“Улаанбаатар хотын орон зайн бүтэц, зохион байгуулалт хөгжлийн чиг хандлага” сэдвээр Б.Чинбат доктор / Ph.D/ профессор,

-“ Улаанбаатар хотын гэр хорооллын худгийн усны чанарын судалгаа” сэдвээр Ч.Жавзан Доктор /Ph.D/

-“ Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагын үнэлгээний туршлага, үр дүн” сэдвээр Ц.Цэцэнбилэг доктор, / Ph.D/ дэд профессор,

-“ Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох тухай” сэдвээр А.Жаргалсайхан доктор /Ph.D/ профессор,

-“Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэх шаардлага” сэдвээр С.Төмөрдулам

-“ Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах онол практикийн үндэслэл” сэдвээр О.Энхтуяа, Н.Очгэрэл доктор /Ph.D/,

-“ Улаанбаатар хотын ногоон байгууламжинд ургаж буй шилмүүст модны анатоми, экофизиологийн судалгааны үр дүнгээс” сэдвээр Б.Цэрэнханд доктор /Ph.D/ профессор,

-“Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Д.Сүхбат доктор /Ph.D/,

-“Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн ус хөрсний химийн судалгааны дүн” Б.Мөнхцэцэг доктор /Ph.D/ профессор нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео2 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео2 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө