Connect with us

Ажил мэргэжлийн чиг баримжаа

Яагаад ажилгүй байсан хүмүүс ажилд ороход хэцүү байдаг вэ?

Нийтэлсэн

-

Судалгаагаар 6,769 герман хүнээс зан авирын стандарт тест авахад, тэдний 210 нь 1-4 жилийн хугацаанд ажилгүй байсан ба 251 нь нэг жилээс бага хугацаагаар ажилгүй байсан юм. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь ажлаа алдаснаас 1-2 жилийн дотор зан авир нь таагүй болж байгааг онцолсон аж.

Сонирхолтой нь эрэгтэйчүүдийн тааламжтай байдал нь ажлаа алдаснаас 1-2 жилийн хугацаанд ажлаа алдаагүй хүмүүстэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байна. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тааламжтай байдлын түвшин нь буурч эхэлсэн ба ажилтай эрчүүдээс нэлээд доогуур болж ирсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд ажилгүй байсан жил тутамдаа тааламжтай байдал нь буурч байжээ. Түүнчлэн ажилгүй өнгөрүүлсэн хоёр болон гурав дахь жилээсээ эмэгтэйчүүдийн нээлттэй байдал хурдацтайгаар /хаагдаж/ өөрчлөгдөж эхэлдэг бол эрэгтэйчүүдийн ажилгүй байсан эхний жилдээ нээлттэй байдал нь хэвийн байдаг агаад ажилгүй байсан жил нэмэгдэх бүр буурч эхэлдэг аж.

“Судалгааны дүнгээс харахад ажилгүйдэл нь бидний үндсэн зан авирт ихээхэн нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Энэ нь бидний өмнө бодож байснаас ч илүүтэйгээр сэтгэл зүйд нөлөөлдгийг харуулж байгаа юм” гэж судалгаа явуулсан Christopher J. Boyce хэлжээ. Мөн түүний хэлж буйгаар ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн эдийн засагт төдийгүй хувь хүний зав аашийн өсөлтөнд сайн нөлөөтэй гэнэ.

Эцэст ажилгүй удаан байсан хүмүүс ажилд ороход хэцүү байдаг шалтгаан нь, удаан ажилгүй байснаас тухайн хүний нээлттэй, өөдрөг хандлагад нөлөөлж, энэ нь ажил олгогчдын шалгуурт сөргөөр нөлөөлдөг байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр3 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео4 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө