Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
ШИЛДЭГ “СТАРТ-АП” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР
![](https://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/05/post-01.jpg)
Гарааны бизнес эрхлэх мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллагуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана.
Иймд дараах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны дотор ирүүлнэ үү.
Шалгуур үзүүлэлтүүд:
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандсан албан бичиг
- Гарааны бизнесийг дэмжих, бизнес санааг хөгжүүлэх арга хэмжээг бүхэлд нь зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай байх
- Гарааны бизнес санааг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах эрх бүхий байгууллага байх /Хөтөлбөрийн 4.3.7/ Олон улсын албан ёсны эрхтэй бол давуу тал болно
- Гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ бүхий сургагч багш, чиглүүлэгчтэй байх /Сертификатын хуулбар/
- Сургалтын стандарт нөхцлийг хангасан тоног төхөөрөмж, онол, дадлагын байр, танхимтай байх. Түүнийг нотлох баримт ирүүлэх, өөрийн эзэмшлийн бол байрны гэрчилгээ, түрээслэж байгаа тохиолдолд гэрээний хуулбарыг ирүүлэх
- Гэрээгээр болон өөрсдийн санал санаачлагаар гарааны бизнесийг дэмжих, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийж байсан бол холбогдох гэрээ, нотлох баримтыг ирүүлэх
![](http://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ubbirj-logo.png)