Connect with us

Бусад

Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй

Нийтэлсэн

-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11 дүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна.

Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөлгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог.

Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна.

Нянгийн тэсвэржилт  нь яагаад дэлхий нийтийн анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна вэ?

  • Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг.
  • Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай.
  • Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм.
  • Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугөцаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах эрсдэлтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна:

Иргэд юунд анхаарах вэ?

  • Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Нянгийн эсрэг эмийг:

  • Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
  • Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй.
  • Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийн тэсвэржилтийг бууруулна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?

  • эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох
  • эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн  тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх
  • дууссан болон хэрэглээгүй үлдсэн нянгийн эсрэг эмийг нэн даруй устгаж байх
  • буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх
  • гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
  • хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх
  • эмч болонмал амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?
  • эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нянгийн эсрэг эмийг өгч байгаа байдалд нь хяналт тавих
  • зөв оношилж, тухайн өвчинд тохирох нянгийн эсрэг эмийг оновчтой сонгох
  • аж ахуй эрхлэгч, малчдад нянгийн эсрэг эмийг буруу хэрэглэснээс “нянгийн тэсвэржилт” үүсдэгийг ойлгуулж, ухамсарлуулах
  • гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
  • дархлаажуулж, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх
  • ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүдэд хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Тэмдэглэлт 7 хоногийн хүрээнд ЭМЯ, бусад байгууллагуудтай хамтран дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна:

  1. “Антибиотик эмийн эмчилгээний талаарх зөвлөмж” эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах (Улсын 3 дугаар төв эмнэлэг)
  2. Иргэд, малчдад зориулсан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм холбоо)
  3. “Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэе” сурталчилгааны материал түгээх (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм холбоо)
  4. Олон нийтийн цахим сүлжээгээр “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх” сурталчилгааг түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Эм холбоо)

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео2 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео2 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө