Худалдан авах ажиллагааны урилга
ҮРИЙН ТӨМС НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос үрийн төмс нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг битүүмжлэн2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14:30 цаг-аас өмнө Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, “Г” корпус, 5 давхар, 514 тоот, Хөгжүүлэх сургалт, бүтээмж хариуцсан мэргэжилтэн Н.Одонтуяа, Утас: 70120502 (Ажлын өдрүүдэд 08:00-17:00)) хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15:00цагт нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, “Г” корпус, 5 давхар,514 тоот,
Хөгжүүлэх сургалт, бүтээмж хариуцсан мэргэжилтэн Н.Одонтуяа,
Утас: 70120502 (Ажлын өдрүүдэд 08:00-17:00)