Цаг үеийн мэдээ
“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний төгсөгчдөд Батламж, тодорхойлолт гардуулав.
Хөдөлмөрийн Зах Зээлд Зөв Хандлага Зөв Соёлыг Түгээе
“Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэлэг хэлбэрээр туршин нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний төгсөгчдөд Батламж, тодорхойлолт гардуулав.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд 10 хоногийн хугацаанд идэвх санаачлагатай оролцож, дараах үйлчилгээг цогцоор нь авлаа.
1 Хөдөлмөр Эрхлэх Ур ЧадварынҮнэлгээ
– ХХҮЕГ-ын даргын 2019 оны А/73 дугаар тушаал. Ажил хайгчийн хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх
2 Хөдөлмөр Эрхлэх Хувийн Төлөвлөгөө Боловсруулах
– ХХҮЕГ-ын даргын 2019 оны А/73 дугаар тушаал. Ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө боловсруулах
3 Тест Оношилгоо
– Ажлын байран дахь хувь хүний хандлага, ур чадвар, зан төлөв, мэргэжлийн нийцэл тодорхойлох тест. Олон улсын Тестийн хороо, Английн Сэтгэл судлалын хүрээлэнгээр баталгаажсан CENTREL TEST компанийн бүтээгдэхүүн. Монгол улс-Карьер хөгжлийн төв
– Мэргэжлийн хүрээ, сонирхол, ур чадварын нийцэл, зан төлөв, нийгэмд дасан зохицох, үл зохицох онцлогууд, мэргэжлийн онцлог, бүтээмж өндөрсгөх нөхцөл байдал, түгшүүр, стресс, сэтгэл гутрал, уур бухимдал, түрэмгий байдал, харах өнцөг, хандлага, амьдралын төв, үнэт зүйл, багт гүйцэтгэх үүрэг, дүр, давуу болон сул тал тодорхойлох 5 төрлийн багц тест. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын нэгдсэн сан O’NET /АНУ/, ESCO /Европын Холбооны улс, Монгол улс-Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэн/
4 Бүлгийн Сургалт
– Ажил, мэргэжил, ажлын байр, мэргэжил сонголт, анкет, CV бичих, ажлын ярилцлагад орох болон хөдөлмөрийн зах зээлийн бусад мэдээлэл, зөвлөгөө
5 Ганцаарчилсан Зөвлөгөө
– Хувь хүний онцлогт суурилсан, сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө
6 Ажлын Ярилцлага
– Ажил горилох буюу хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх дадлага
7 Туршлага Солилцох Уулзалт
– Хөдөлмөрийн зах зээлд оролцогч талууд /ажил олгогч, ажилтан/-аас бодит мэдээлэл авах, туршлага солилцох, зөвлөгөө авах чөлөөт уулзалт ярилцлага.
Зохион байгуулагч:
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
Хамтран хэрэгжүүлэгч:
Ажил Мэргэжилт Судлалын Үндэсний Хүрээлэн
Карьер Хөгжлийн Төв