Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР
Хөдөлмөр эрхлэлтийн танхимын сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллага/ сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана.
Иймд дараах тавигдах шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны дотор ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага
- Холбогдох журмын дагуу бүртгүүлсэн, сургалт зохион байгуулах гэрчилгээтэй, мэргэжлийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллага байх;
- Сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх;
- Насанд хүрэгчдийн сургалт заах арга зүй, ур чадвар үндсэн багштай байх;
- “MNS 6541:2015, Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага” стандартыг хангасан онолын болон дадлагын байр, анги танхимтай байх;
- Сургалтын хөтөлбөрийн агуулга нь онол, дадлага буюу лабораторийн ажил, дадлагын хэсгүүдээс бүрдэх бөгөөд онолын сургалт нь нийт сургалтын 30 хувиас ихгүй байх
Бүрдүүлэх материал
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандсан албан бичиг
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, 2022 оны эхний 3 сарын хугацаанд/
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хувь, 2022 оны эхний 3 сарын хугацаанд /сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх/
- Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар /Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв/- өөр гаргуулсан дүгнэлтийн хуулбар
- Няравын сургалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гаргуулсан мэргэжлийн дүгнэлтийн хуулбар
- 2022 оны сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө
- Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хүчинтэй хугацаатай байх, гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн банкны баримтын эх хувь/, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 2022 оны эхний 3 сарын хугацаанд/
- Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар /боловсролын бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан байх, 2022 оны эхний 3 сарын хугацаанд/
Жич: /1 багш 2-оос дээш байгууллагад гэрээгээр багшлахгүй