Цаг үеийн мэдээ
Хүнсний талоны картыг пин коджуулах ажил 79 хувьтай байна
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа.
Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн.
Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрхийн картыг пин коджуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 33.5 мянган өрх буюу нийт өрхийн 79.0 хувийг пин коджууллаа. Энэ сардаа багтаж банктай хамтраад тус үйлчилгээнд хамрагддаг бүх өрхөө 100 хувь пин коджуулж дуусгах юм.
Та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Төрийн банкны өөрийн ойр салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулаарай.
Ингэснээр иргэн Та зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
Мөн цаасан тайлан , хүнд суртал үгүй болж хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжих юм. Шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болох юм.
Үүнээс гадна 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажил нь Монгол Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буйгаа онцлог.
Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.