Connect with us

Цаг үеийн мэдээ

С.Нямдорж: Он гарснаас хойш 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан

Нийтэлсэн

-

оронавирусийн халдварын улмаас зарим байгууллага ажлын байраа хадгалах боломжгүй болсон. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг байгууллага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа.

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай байгууллага нийслэлийн хэмжээнд ажлын байрны бүртгэл зуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу энэ жил таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт таван арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цар тахлын үед ажил хайгч иргэддээ зориулж веб сайтаараа ажлын байрны захиалгын мэдээллийг хүргэж байна. Иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын веб сайтаас ажлын байрны мэдээллийг шууд авах боломжтой юм.

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ нь хоёр хэлбэрээр хэрэгждэг. Нэгдүгээрт, ажлын байрны бүртгэл зуучлал. Энэ нь ажил хайгч иргэн, ажил олгогч хоёрыг холбох үйлчилгээ юм. Хоёрдугаарт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ. Энэ нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, ажлын байрны ярилцлагад бэлтгэх, ажилд орох анкетаа хэрхэн зөв бөглөх зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ юм.

-Ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ?

-2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байна. Манай байгууллагын дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байдаг. Энэ байгууллага Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт байрладаг юм. Иргэд энэ байгууллагаар үйлчлүүлэхээс гадна www.ubbirj.ub.gov.mn цахим сайтаас мэдээлэл авах боломжтой. Цахим сайтад энэ жилийн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл байгаа. Мөн бүх ажлын байрны захиалгыг бид ирсэн даруйд нь цахим сайтад оруулдаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед ч ажлын байрны захиалга буурахгүй байгаа. 2021 он гарснаар 3000 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, нийслэлийн хэмжээнд 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан. Эдгээрээс 1000 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд үйлчлүүлдэг. Бид 2020 оны хоёрдугаар сараас www.ejob.gov.mn гэсэн аппликэйшнийг нэвтрүүлсэн. Ажил хайгч иргэд энэ аппликэйшнээс Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт ирсэн ажлын байрны захиалгуудтай танилцаж болно. Мөн ажил олгогчид манай байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн мэдээллийг авах боломжтой юм. Нийслэлийн есөн дүүрэг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирсэн ажлын байрны захиалгуудаа пүрэв гараг бүр шинэчилж, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн пэйж хуудаснуудаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Эдгээр мэдээлэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны пэйж хуудсанд байршдаг. Мөн www.hudulmur-halamj.gov.mn сайтад ажлын байрны захиалгууд байгаа. Энэ мэдээллүүд өдөр өдөртөө, орсон даруйдаа шинэчлэгдээд явдаг. Ажлын байрны захиалгын хугацаа дууссан бол архивлагдаж иргэдэд харагдахгүй болдог. Тиймээс www.hudulmur-halamj.gov.mn сайтад байгаа ажлын байрны мэдээллүүд нь шинэ захиалгууд гэсэн үг юм.

-Иргэддээ хандаж юуг анхааруулах вэ?

-Ажил идэвхтэй хайж байгаа иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон дүүргүүдийн цахим сайтуудаас мэдээлэл авах боломжтой. Цар тахлын хүнд үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг иргэддээ уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө