Цаг үеийн мэдээ
Коллеж, МСҮТ-ийн суралцагч, оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих смарт карт олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус газар нь нийслэлийн иргэдийн хурлын 2015 оны 06/21 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Политехник коллеж, МСҮТ-ийн суралцагч, оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих смарт карт олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 40 сургуулийн 16546 суралцагчдад смарт карт олгох хяналтын тоог ирүүлсэн. Энэ хүрээнд 40 МСҮТ болон коллежид удирдамж, чиглэл хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 сургуулийн 2000 ширхэг картыг олгосон байна.