Цаг үеийн мэдээ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” зохион байгуулах гэж байна.
CU_Монгол сүлжээ дэлгүүр буюу “CENTRAL EXPRESS CVS” ХХК шинэ салбарууд нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “ХҮНИЙ_НӨӨЦИЙН_БҮРДҮҮЛЭЛТИЙН_ҮЙЛ_АЖИЛЛАГАА” зохион байгуулах гэж байгаа тул сонирхсон ажил хайгч иргэдийг урьж байна. БүртгэлАнханШатныАжлынЯрилцлага
Хэзээ: 2020.08.25-26-ны өдрүүдэд, 🕒09.00-16.00 цагт
Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах #ХөдөлмөрЭрхлэлтийгДэмжихТөвд
☎️Лавлах утас: 75111896
Нээлттэй_200_Ажлын_Байр
-Дэлгүүрийн менежер:
Бизнесийн чиглэлийн мэргэжилтэй бол давуу тал, /санхүү, нягтлан бодох, маркетинг менежмент, худалдаа/, бизнесийн байгууллагад баг удирдаж байсан 2-оос доошгүй жилийн туршлагатай /бизнесийн чиглэлийн мэргэжилгүй бол/, ажилласан хугацаан дахь салбарын үзүүлэлтүүд өндөр байх, Cashier, ISF дээр бүрэн ажиллах чадвартай, 27-оос дээш насны
-Туслах менежер:
Санхүү,нягтлан бодогч мэргэжилтэй бол давуу тал, үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай, дэвшин ажиллаж байгаа бол 6 сараас дээш ажилласан, Cashier, ISF дээр бүрэн ажиллах чадвартай, 25-аас дээш насны
-Дэлгүүрийн ажилтан:
Мэргэжил, туршлага харгалзахгүй, 18-аас дээш насны
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан хууль тогтоомж болон халдвар хамгааллын дэглэмийг сахин, амны хаалттай үйлчлүүлэхийг анхаарна уу.