Зөвлөгөө
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/168 дугаар захирамжийн дагуу ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ УРИАЛГА, АНХААРУУЛГА, САНАМЖ
Гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчимд нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байх, хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байхыг:
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА.
✅Орчны 50м хүртэлх газрын цас, мөс, хог, хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөг иргэнд чөлөөтэй, үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэйг:
НИЙСЛЭЛ ХОТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ӨМЧИЙН БҮХ ХЭЛБЭРИЙН БАЙГУУЛЛАГУУД АНХААРНА УУ.
💁♂️Орчны газраа цэвэрлээгүй, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахаас татгалзсан байгууллагыг:
ИРГЭН ТА НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭГДЭЖ, ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ БОЛОМЖТОЙ.