Цаг үеийн мэдээ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОГДЛОО
Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн халамжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, төрийн албан хаагчдын ёс зүйн хандлага төлөвшүүлэх зорилгоор “Нийгмийн халамжийн салбарын албан хаагчдыг чадавхижуулах” гурван өдрийн сургалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр зохино байгуулсан тус сургалт нь “Динамик сургалтын платформ”-ыг 1000 шахам албан хаагчийг нэгэн зэрэг хамруулснаараа онцлог боллоо.
Сургалт Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэл, Нийгмийн халамжийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй журмын өөрчлөлтүүд, Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Нийгмийн халамжийн цахим, үйлчилгээ, цахимжуулалт, Нийгмийн халамжийн шинэчлэл олон улсын туршлага, Амжиргааг дээшлүүлэх ядуурлаас гаргах урт хугацааны үйлчилгээ, Монгол хүний үнэт зүйл ба төрийн албаны зарчим, хариуцлага, Нийгмийн халамжийн ажилтны ажилтны ёсзүй ба хандлага, төлөвшил, Ажлын байрны сэтгэлзүй, Цахим орчны хэрэглээ ба хувь хүний хөгжил сэдвээр явагдсан юм.
Сургалтын төгсгөлд нийт албан хаагчдаас цахим шалгалт авч, сертификат олголоо.