Цаг үеийн мэдээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл нар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж байгууллагын үйл ажиллагаа болон Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хөдөлмөр эрхлэлтийн статистик үзүүлэлтүүд болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд хоорондын харилцан хамаарал, нөлөөлөл, үр дүнгийн талаар санал дүгнэлтээ хэлж, цаашид хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байр шинээр бий болох нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн хөдөлмөрлөх эрх, үүргийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар салбарын яам, агентлагуудтай уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР