Худалдан авах ажиллагааны урилга
Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудыг шалгаруулах (2016)
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2016.01.13
Тендер шалгаруулалтын нэр: Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудыг шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НХГ/2016/01
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь Нийслэлийн хэмжээнд мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа эрх бүхий сургалтын байгууллагуудаас Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дээшлүүлэх сургалт зохион байгуулах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 /тавин мянган/ төгрөгийг Нийслэлийн Төрийн сангийн 200051425 тоот дансанд /Нийслэлийн Хөдөлмөрийн газрын нэмэлт санхүүжилт/ тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад Нийслэлийн Хөдөлмөрийн газрын 706 тоот өрөөнд нээнэ. Нээлтэд байгууллагын төлөөллийг байлцуулна
Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.
ХАЯГ:
Нийслэлийн Хөдөлмөрийн газар Чингэлтэй дүүрэг
Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр 7 давхар 706 тоот
Харилцах утас: 70110502