Цаг үеийн мэдээ
Монголын Залуучуудын холбооны дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээгдлээ
Жилд дунджаар 180-250 залуучуудыг тогтвортой байнгын ажилд зуучлах, 6300-7500 оюутан, залуучуудыг цагийн ажилд зуучлах, 3000-4000 залуучуудад хөдөлмөрийн зах зээл, ажил, мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө мэдээлэл өгч сургалтад хамруулах, үйлдвэрлэл дээрх сургалтаар 500-600 залуучуудад мэргэжил, илтгэх баримттай болгож ажлын байранд зуучлах зэрэг бодитой, үр дүнтэй, бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэх юм.