Бусад
Ковид-19 халдварын үеэр ажлын уян хатан нөхцөлөөр хангах, ажлын байрны бусад сайн туршлагыг нэвтрүүлэх талаар ажил олгогчдод зориулсан зөвлөмж
Дэлхийн улс орнуудад дэгдэж буй Ковид-19 вирусын тархалтын үеэр албан хаагчдыг ажлын уян хатан нөхцөлөөр хангах талаар ажил олгогчдод зориулсан зөвлөмжийг НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулж, хүргүүлж байна.
Ажлын уян хатан зохицуулалтын талаар мэдээлэл өгөх ба сайн туршлагуудыг хэрхэн нэвтрүүлэх тухай
Гэр бүлд ээлтэй ажлын байр, ажил олгогч гэдэг нь ажилчдынхаа ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг хадгалж, тэдэнд ажил болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ аль алиныг нь гүйцэтгэхийг нь дэмжих бодлогыг баримталдаг газрыг хэлнэ.
Эдгээр бодлого журамд хүүхдээ асрах, хүүхэд хөхүүлэх өрөө, ажлын уян хатан нөхцөл, цалинтай чөлөө, аюулгүй тээврээр хангах, эцэг эхийн боловсрол олгох гэх мэт олон зүйлс багтдаг юм. Монгол улс болон зарим улс орнуудын эрх баригчид Ковид-19 халдварын тархалтаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, халдвар тархсан тохиолдолд тархалтыг зогсоох зорилгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хаах арга хэмжээг авсан.
Энэ нь хүүхдийн боловсролд нөлөөлөхийн зэрэгцээ, эцэг эхчүүд ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаатай холбоотой хүүхдүүдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр эсвэл зохих анхаарал халамжгүйгээр үлдээж байгаа нь хүүхэд хамгааллын асуудлууд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ковид-19 нь мөн өвчтөн (өвчний тохиолдол гарвал), асран хамгаалагч, хүүхэд залуус болон олон нийтийн2 сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Шинэ вирусийн халдвар тархсан тохиолдолд үүсэж болох нэг үр дагавар нь олон нийтийн дунд айдас, түгшүүр төрүүлэх явдал юм. Халдвар илрээгүй ч хөл хорионд орсон хүмүүс болон хүүхдүүд (мөн өөрсдийгөө тусгаарласан хүмүүс) уйдах, ганцаардах, уурлаж бухимдах зэрэг сөрөг мэдрэмжүүдэд ихээр автаж болох юм.
Иймд ажил олгогчид ажлын цагийг зохицуулах, долоо хоногийн тодорхой өдрүүдэд гэрээсээ ажиллах зэрэг ажлын уян хатан нөхцөлөөр ажилтнуудаа хангах нь тэдэнд хүүхэд харахтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж, хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэх юм.
Зөвлөмжийг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу.