Цаг үеийн мэдээ
ИРГЭН ТАНЫГ ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Өнөөдөр 2021.11.24 нд “Мишээл экспо” төвд 10:00-15:00 цагийн хооронд ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ арга хэмжээ болно. Энэ үеэр ажил олгогчид нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, ажлын ярилцлага явуулах, Хөдөлмөрийн байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулах, хөдөлмөрийн эрх зүйн зөвлөгөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах, ажилд зуучлах, Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, гэрчилгээжүүлэх үйлчилгээг танилцуулах, бүртгэл хийх үйл ажиллагааг нэг цэгээс хүргэнэ. Нийт 51 ААН, 15 Хөдөлмөрийн бирж, нийт 80 гаруй байгууллага оролцоно.
Эрхэм сэтгүүлч, сурвалжлагч та бүхэн ирж иргэд олон нийтэд хэрэгтэй мэдээлэл түгээхэд туслалцаа үзүүлнэ үү.