Бусад
Иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг уриалав
“Ковид-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.
Мөн Эрүүл мэндийн яамны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ард иргэд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсанд холбогдох, эсвэл 1111@gov.mn, e-mongolia.mn, 11-11.mn хуудсаар санал, хүсэлтээ ирүүлж болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭМЯ: ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 18 ЦЭГИЙН БАЙРШИЛ: ШИНЖИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ‼️
✅Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
✅Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
✅Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
✅Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
✅Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
✅Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
✅Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
✅ Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь ✅Эрүүл мэндийн төвийн сувилал
✅Баянгол дүүрэг – Эмүжин төв
✅Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
✅Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
✅Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
✅Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
✅Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
✅Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
✅Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
✅Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
✅Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
✅ Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь ✅Эрүүл мэндийн төвийн сувилал
✅Баянгол дүүрэг – Эмүжин төв
✅Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
✅Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
✅Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
✅Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
✅Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
✅Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
✅Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
✅Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
✅Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын байр