Connect with us

Цаг үеийн мэдээ

Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Нийтэлсэн

-

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх  Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 38 хувиар, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сар шинийн өдрүүдэд сайжруулсан түлшний хомсдол үүссэн талаар иргэдийн зүгээс гомдол ирээгүй, түлшний түгээлт нийлүүлэлт, борлуулалт хэвийн ажиллажээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын шийдвэрээр бар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоосон юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, өглөө 07.00 -10.00, орой 17.00-21.00 цагт хэвийн үйлчлэх бөгөөд өдрийн цагаар цөөн тооны автобусыг үйлчилгээнд гаргахаар болжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун энэ талаар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байна. Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвар өнөөдрийн байдлаар 38 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд зургаан улсад халдвараас нас барсан тохиолдол гарчээ. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгаа учир  иргэдийг хувийн ариун цэврийг сайтар хангахыг НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа сэрэмжлүүллээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна. Албан  хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалсантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хотруу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч  байна” гэв.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө