Цаг үеийн мэдээ
Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа
2022 оны 03 сарын 15-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хамтран “Хотын иргэний жил”-ийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, тэгш хүртээмжтэй нэг цэгээс үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, 6 дүүргийн 28 мэргэжилтэн оролцлоо.
Сургалтын хөтөлбөрт:
2021 онд хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик тоон мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлийн ойлголт хандлагыг өөрчлөх нөлөөллийн сургалт
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, цаашдын зорилт арга хэмжээний талаар сургалт зохион байгуулан, санал бодлоо харилцан солилцож, цаашид ажил үүргийн уялдаа холбоог нягтруулж, мэдээ мэдээллээ цаг хугацаанд ирүүлэх арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.