Цаг үеийн мэдээ
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдэд баялаг бүтээгчдийг хамруулах, олон нийтэд мэдээлэх, нийгэмд тулгамдсан зарим асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлхэд энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа юм.
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлийн газрын дарга С.Нямдорж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч. Даваабар нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Мөн санамж бичигт гарын үсэг зурсны дараа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд
• Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд баялаг бүтээгчдийг хамруулах,
• Дээрх чиглэлийн хүрээнд олон нийтэд мэдээлэл түгээх, өргөн хүрээнд зохион байгуулахад дэмжин ажиллах,
• 2022-2023 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөрт нягт хамтран ажиллах,
• Санамж бичигт тусгагдсан асуудлаар үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тусгалаа.