Цаг үеийн мэдээ
Аялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана
Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилготой хөдөлмөрийн яармаг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байрны 2 давхарын үзэсгэлэнгийн танхимд болно.