CV бэлтгэх
Анх удаа CV бичих гэж байгаа бол…

Та коллежийн оюутан байхдаа эсвэл магистрын оюутан байхдаа анх удаа CV бичих гэж оролдож байгаа бол өнөөгийн CV-ний номнуудад бичигдсэнээс өөрт тулгараад байгаа асуудалтай нийцэх хариултыг олохгүй л болов уу. Гэхдээ энэ нь таны асуудлууд хүчин төгөлдөр биш гэсэн үг биш. CV-ний мэргэжилтнүүдийн анзаарахгүй орхидог зүйл ч байж болох юм. Тиймээс CV-тэй холбоотой дараах асуулт, хариултуудыг уншаад үзээрэй.
- МинийCV1 эсвэл 2 хуудастай байх хэрэгтэй юу?
Хэрэв CV-ний тухай хангалттай ном уншиж, хүмүүстэй уулзаж ярилцсан бол таны CV-ний урт 1 хуудаснаас л эхлэх хэрэгтэйг ойлгоно.
Хэрэв үүнийг хийж чадвал гайхалтай. Гэхдээ ярилцлаганд дуудагдах боломжийг үгүй хийх материал хийж болохгүй шүү. Та ямар сайн зүйл хийсэн бэ?
Хэн нэгэн хүн таны CV-г уншина гэдгийг сана. Зарим уншигчид таны CV 1 хуудас байхыг шаардана. Зарим нь 2 хуудастай байхаас татгалздаггүй. Та хэний хэн бэ гэдгийг мэдэхгүй учраас яг 1 хуудастай байх ёстой гэсэн дүрэм байхгүй.
- Боловсролын хэсэг эхэнд нь байх хэрэгтэй юу сүүлд нь байх хэрэгтэй юу?
Ихэнх тохиолдолд хэрэв та коллежийн эсвэл магистрын оюутан бол CV-ний эхэн хэсэгт бичигдвэл зүгээр. Гэхдээ таны сонгосон салбартай холбоотой маш олон дадлагын ажил, хамтран ажилласан эсвэл ажлын туршлага байгаа бол туршлагаа боловсрол хэсгийн өмнө бичээрэй.
Гэхдээ CV бичихэд хатуу мөрддөг дүрэм журам байхгүй. Өөрийн ур чадвар, туршлагаа таны хувьд хаана бичвэл хамгийн оновчтой байх газраа л бич.
- Сургуулийн хаяг болон байнгын оршин суугаа хаягаа жагсаах хэрэгтэй юу?
Хэрэв эргэлзэж байгаа бол хоёуланг нь л бич. Хэрэв боломжгүй бол ажил олгогч дараагийн хэдэн сард таныг хаанаас олох боломжтойг харуулах хаягаа бичээрэй.
- Хэвэр би нэг их ажлын туршлагагүй болCV-ндээ юу бичвэл дээр вэ?
Эхлэн бичигчдийн хувьд сургуульд орохын тулд хийж байсан ажлуудаасаа олж авсан ур чадваруудыг үл тоомсорлож, орхих хэрэггүй. Та үнэ цэнэтэй туршлагыг олж авсан л байгаа:
- Таны гадаад хэл судлал.
- Гадаадад суралцсан, судалгааны ажил удирдсан гэх мэт сонголт бүхий сурах туршлага.
- Таны компьютер болон интернэт ашиглах чадвар.
- Нэмэлт үйл ажиллагаанууд гэх мэт.
- Төлбөрийг нь төлсөн туршлагаа л CV-ндээ оруулах хэрэгтэй юу?
Ажил олгогч нар таны мөнгө төлсөн төлөөгүй олж эзэмшсэн ур чадварыг чинь л сонирхож байдаг. Тиймээс үнэгүй ажил хийсэн, сайн дурын ажил хийсэн туршлагаа бичихээс бүү татгалз.
- Коллежийн өмнөх мэдээллийг оруулах хэрэгтэй юу?
Ерөнхийдөө бол оруулах хэрэггүй. Ажил олгогч нар нэг их анхаарч үзэхгүй. Гэхдээ та сургуульд байхдаа үндэсний шилдэг сурагч болсон эсвэл ямар нэг онцгой амжилтанд хүрсэн бол, таны сонгосон салбартай холбогдож байгаа л бол бичих хэрэгтэй. CV бичнэ гэдэг бол шинжлэх ухаанаас ч илүү зүйл учраас өөрийгөө шилдэг гэдгийг илэрхийлэх урлагийн төсөл л гэсэн үг.
Эх сурвалж: biznetwork
