Цаг үеийн мэдээ
Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд нийт 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулна
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар аж ахуй эрхлэлтийн сургалт, ажил олгогчийг дэмжих, ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, ажиллаж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөр”-ийн ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд нийт 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулахаар тусгасан. Энэ дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн аж ахуй эрхлэлтийн сургалт, ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдах иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ажлын байртай танилцах зорилготой Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын даргын А/27 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэгт ажлын хэсэг ажиллаад байна.
Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд бизнес инкабатор төвд бүртгэлтэй, түүгээр дамжин бойжигч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх хамрагдах учиртай. Ажлын хэсэг шаардлага хангасан иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ажлын байртай танилцах, иргэдийн ирүүлсэн түрээсийн төлбөр төлсөн баримт, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч, сонгон шалгаруулна. Тус арга хэмжээ 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.