Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ /Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр/
☝️Зорилго: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллах хүчнээс гадуур байгаа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, тэдэнд болон гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харж буй бага насны хүүхэдтэй ээжүүдэд дэмжлэгт хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх.
👉Хамрах хүрээ: Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд,
👉Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
Төсөл хүлээн авах хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл