Connect with us

Ил тод байдал

✨ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Нийтэлсэн

-

👉Хөдөлмөр эрхлэлтийн танхимын сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудыг /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллага/ сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана.
 
👉Иймд дараах тавигдах шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны дотор ирүүлнэ үү.
 
👉Тавигдах шаардлага
📌Холбогдох журмын дагуу бүртгүүлсэн, сургалт зохион байгуулах гэрчилгээтэй, мэргэжлийн
сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллага байх;
📌Сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн, ажил олгогчийн
эрэлт, хэрэгцээг хангахуйц байх;
📌Насанд хүрэгчдийн сургалт заах арга зүй, ур чадвар үндсэн багштай байх;
📌“MNS 6541:2015, Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага” стандартыг хангасан онолын болон дадлагын байр, анги танхимтай байх;
📌Сургалтын хөтөлбөрийн агуулга нь онол, дадлага буюу лабораторийн ажил, дадлагын хэсгүүдээс бүрдэх бөгөөд онолын сургалт нь нийт сургалтын 30 хувиас ихгүй байх
 
👉Бүрдүүлэх материал
 
• Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандсан албан бичиг
• Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, 2022 оны эхний 3 сарын хугацаанд/
• Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хувь, 2022 оны эхний 3 сарын хугацаанд /сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх/
• Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар /Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв/- өөр гаргуулсан дүгнэлтийн хуулбар
• Нярвын сургалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гаргуулсан мэргэжлийн дүгнэлтийн хуулбар
• 2022 оны сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө
• Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хүчинтэй хугацаатай байх, гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн банкны баримтын эх хувь/, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 2022 оны эхний 3 сарын хугацаанд/
• Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар /боловсролын бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан байх, 2022 оны эхний 3 сарын хугацаанд/
Жич: /1 багш 2-оос дээш байгууллагад гэрээгээр багшлахгүй
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө