Бусад
Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ❓
Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Энэ үед дараах дэглэмийг баримтална.
Үүнд:
✅ Гэрээсээ гарахгүй байх
✅ Гэртээ зочин урихгүй байх
✅ Аль болох тус тусдаа байх
✅ Амны хаалт зүүх
✅ Гараа сайтар савандаж угаах
✅ Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
✅ Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
✅ Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
✅ Сайн унтаж амрах
✅ Тайван стрессгүй байх
✅ Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
✅ Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.
Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1900-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах хэрэгтэй.