Connect with us

Цаг үеийн мэдээ

АЖИЛ ХАЙХ АМАРХАН БОЛЛОО

Нийтэлсэн

-

3 сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхэлсэн хөдөлмөр эрхлэлтийн цахим үйлчилгээг www.ejob.gov.mn вэбсайтаар дамжуулан ажил хайгч иргэн, ажилтан хайж байгаа ажил олгогчид үзүүлэхээр болсон.
Гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25105 иргэн ажил хайж, төрийн болон хувийн хөдөлмөрийн биржид 6413 ажлын байр нээлттэй бүртгэгдсэн байна.
Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлын үед ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг биечлэн үзүүлж, ажилд зуучлахад хүндрэлтэй болж байгаа энэ үед төрийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон хөдөлмөрийн хувийн биржүүд www.ejob.gov.mn цахим системээр дамжуулан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй хүргэж, хөдөлмөр зуучлалын ажлыг зохион байгуулах юм.
Цахим системд ажил хайгч иргэн хандсанаар дараах боломжуудыг ашиглана. Үүнд:
✅Өөрийн хөдөлмөр эрхлэх боломжийн үнэлгээг хийлгүүлэх;
✅Ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөгөө боловсруулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах;
✅Холбогдох шаардлагатай дэмжлэг, туслалцааг цахимаар хэлбэрээр үнэ төлбөргүйгээр авах;
✅Өөрийн ур чадвар, ажил, мэргэжилд нийцсэн ажлын байрны захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч ажилд зуучлуулах;
✅Нөгөө талаас ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрандаа өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтныг зуучлуулан авах.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр4 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео4 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө