Өдөрлөг, яармаг зохион байгуулах
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болж байна.
2020.10.22, 10.00-15.00 цаг
“Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”
Зорилго: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан ур чадвар эзэмшиж, нутаг буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хөхүүлэн дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулах;
Ерөнхий зохион байгуулагч: ХХҮЕГ
Хамтран зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ-ын И Пи Эс төв, НХЭГ
Оролцогчид:
Үндэсний болон БНСУ-ын томоохон 15 ажил олгогч байгууллага
Төвийн 6 дүүргийн ХХҮХ
Хаяг: НҮНТ-ийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд