Цаг үеийн мэдээ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд хамрагдах иргэдийг бүртгэж байна.
Ажил хайгч иргэдийн анхааралд:
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулан хэрэгжүүлж буй ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд хамрагдах иргэдийг бүртгэж байна.
📌Бүртгүүлэх иргэд:
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хандана уу.
☎️Утас: 75111896
📌Энэхүү үйлчилгээ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын чиг хандлага, жишиг, дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандарт, сайн туршлагыг Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал, хүн амын онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор иргэдэд үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ юм.
📌Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ нь уламжлалт арга барилыг шинэлэг арга хэлбэртэй хослуулсан, иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээний үр өгөөжийг чухалчилсан, хувь хүний хөгжилд бодит ахиц дэвшил болохуйц, тодорхой үе шаттай цогц үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан богино хугацаанд хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.
📌Иргэн 10 хүртэлх хоногийн хугацаанд 4 удаа ирж, хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ, ажлын байран дахь хувь хүний хандлага, ур чадвар, зан төлөв, мэргэжлийн нийцэл тодорхойлох цахим болон цаасан суурьт тест оношилгоо, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, ажлын ярилцлага, туршлага солилцох уулзалт зэрэг нийт 10 төрлийн цогц үйлчилгээг нэг дороос авах юм.
📌Төгсгөлд нь хамрагдсан иргэн бүрт Батламж, Тодорхойлолт олгох ба энэ нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд шинэ соёлыг нэвтрүүлэх нөгөө талаар хувь хүнд өөрийгөө илэрхийлэх нэг төрлийн баримт болох ач холбогдолтой юм.
📌Хамтран хэрэгжүүлэгч:
#Карьер_хөгжлийн_төв
#Ажил_мэргэжил_судлалын_үндэсний_хүрээлэн