Цаг үеийн мэдээ
ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГААР НИЙТ 2896 АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА АВААД БАЙНА
Ажил олгогчоос ирүүлсэн нээлттэй ажлын байрны мэдээллийг ажил хайгч иргэдэд танилцуулах, тэднийг цахимаар зуучлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой Хөдөлмөрийн цахим яармаг амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар цахим яармагийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөдөлмөрийн хувийн бирж болон хөдөлмөрийн цахим яармагаар нийт 2896 ажлын байрны захиалга авч, 111 хүнийг ажилд зуучлан, 144 иргэн ажил олгогчтой ярилцлагын цаг товлоод байна.
Энэ 7 хоногийн яармаг өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг эрдэмтэн судлаачдад танилцуулах хэлэлцүүлгээр эхэллээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил хайгч иргэд болон гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх “Цар тахлын эсрэг хамтдаа хөдөлмөрийн цахим яармаг-2021” арга хэмжээ www.expomongolia.org/careerexpo платформоор 05 дугаар сарын 08-наас 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.