Цаг үеийн мэдээ
“ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” үйл ажиллагааны намрын арга хэмжээ эхэллээ.
“ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НАМРЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тус үйл ажиллагааг 2019 онд 2 үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатыг 5, 6 дугаар сард дүүргийн ХХҮХ-үүдтэй хамтран зохион байгуулсан.
Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааны хоёрдугаар үе шатыг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулж, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна.
Батлагдсан хуваарийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 16-17-нд Баянзүрх, 18-нд Баянгол, 19-20-нд Хан-Уул, 23-24-нд Чингэлтэй, 25-26-нд Сонгинохайрхан, 27-нд Сүхбаатар дүүргүүдэд тус тус ажиллана.
Иргэд та бүхэн Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 75111896 дугаараас тодруулан идэвхтэй оролцоно уу.