Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
![](http://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/02/study-university-education-book-concept-vector-illustration-flat-school-studying-student-learn-knowledge-background-design-200885451.jpg)
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:
![👩🦼](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tbe/1/16/1f469_200d_1f9bc.png)
![👨🦽](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t60/1/16/1f468_200d_1f9bd.png)
![🚶♀️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t90/1/16/1f6b6_200d_2640.png)
![👩🦯](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/ta2/1/16/1f469_200d_1f9af.png)
![👨🦽](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t60/1/16/1f468_200d_1f9bd.png)
![👫](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t38/1/16/1f46b.png)
![👩💼](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t79/1/16/1f469_200d_1f4bc.png)
![👬](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tb9/1/16/1f46c.png)
![👭](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t3a/1/16/1f46d.png)
Санхүүгийн дэмжлэг
Ажлын байр шинээр бий болгох, хадгалахад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, санал, санаачилгыг дэмжих зорилгоор дараах барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгож, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.
Иргэнд
Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй, 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5.0 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана;
Төрийн бус байгууллагад
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэх зорилготой, төрийн бус байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах тухай төслийг сонгон шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 20.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.
Аж ахуйн нэгжид
Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн болон нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, шинээр тохируулгатай ажлын байр бий болгох тухай, мөн бусад аж ахуйн нэгжийн шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 30.0-50.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно.
![](http://ubbirj.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ubbirj-logo.png)