Цаг үеийн мэдээ
Сар шинийн өдрүүдэд эргүүл, хариуцлагатай жижүүр хийн ажиллалаа.
Сар шинийн өдрүүдэд Захирамжийн дагуу томилогдсон эргүүл, хариуцлагатай жижүүрүүд /2020.02.24/-ний өдрийн 11:00 цагаас /2020.02.26/-ны өдрийн 19:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллалаа.
Энэ өдрүүдэд тус тусын байрандаа хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болгосон. Эдгээр өдрүүдээр байгууллагын нийт албан хаагчид байнгын бэлэн байдалд байж, гар утсаа нээлттэй байлгахыг даалгасан.
Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч байна.
Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, бусдыг хүндэтгэн амны хаалтаа хэрэглэж байгаа иргэд, эргүүлүүдийн тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч буй байгууллага, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье!
Уг эргүүлүүд нь гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажиллах юм.