Цаг үеийн мэдээ
Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ
Өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Хөдөлгөөнд оролцох иргэд хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.
ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулж болох эрх нь нээлттэй байх юм.
Уг шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгожээ.
эх сурвалж: https://gogo.mn/r/g604e