Цаг үеийн мэдээ
Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт ПСР-ийн шинжилгээ авч байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс /2020.01.03/ 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн. Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага гэх мэт найман бүлгийн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн дунд коронавирусийн илрүүлэг, тандалт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тухайн байгууллагын ажилчдыг түүвэрлэж шинжилгээнд хамруулах юм. Зарим газруудад Нийслэлийн эрүүл мэндийн газрын тандалтын баг шинжилгээг очиж авч байна. Энэхүү тандалт судалгааны ажлыг Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран, Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулж байгаа. Өчигдрийн байдлаар 2100 орчим зах, худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.
Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ:
- 13-р сургууль
- 20-р сургууль
- 43-р сургууль
- 47-р цэцэрлэг
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 69-р сургууль
- 133-р сургууль
- 142-р сургууль
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:
- 9-р сургууль
- 12-р сургууль
- 36-р сургууль
- 62-р сургууль
- 67-р сургууль
- 83-р сургууль
СҮХБААТАР ДҮҮРЭГ:
- 3-р сургууль
- 31-р сургууль
- 58-р сургууль
ХАН-УУЛ ДҮҮРЭГ:
- Буянт-Ухаа цогцолбор сургууль
- 18-р сургууль
- 34-р сургууль
- 52-р сургууль
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:
- 39-р сургууль
- 50-р сургууль
- 72-р сургууль
БАГАНУУР ДҮҮРЭГ:
- Халдвартын тасаг
- Нийгмийн эрүүл мэндийн төв.
НАЛАЙХ ДҮҮРЭГ:
- Амбулаторийн хуучин байр
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:
- Эрүүл мэндийн төв
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс