Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч байна.
“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн, ажлын байранд дадлагажуулах замаар Мэргэжлийн болон давтан сургалт явуулах аж ахуйн нэгжүүдийн сургалт зохион байгуулах хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авч байна.
Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах байгууллагуудад дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
– Сургалт зохион байгуулах албан бичиг
– Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, “Г” корпус, 5 давхар,
512 тоот Утас: 11329752