Connect with us

Цаг үеийн мэдээ

Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн

-

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо. Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар уулзалтад оролцлоо.

Тус байгууллагын захирал Александр Поляков Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзан, өөрийн байгууллагын талаар мэдээлэл хүргэлээ. Түүний хэлснээр тус байгууллага нь замын хөдөлгөөний ачаалалыг 1-10 хүртэлх “балл” хэмээх нэгжээр хэмжин дүгнэж, автомат болон ажилтны оролцоот удирдлагаар замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. Дэлгэцэн дээрээс бүх мэдээллийг хянах боломжтой бөгөөд ачааллын хэмжээг камерийн тусламжтайгаар хүлээн авч, өнгөөр ялгаж бидэнд харуулж байгаа юм. Мөн ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашины дугаарыг энэ системийн тусламжтайгаар автоматаар түүж, торгууль төлүүлэх хэсэг рүү ажилтны оролцоогүйгээр шууд хүргэгддэг. Бас гал команд болон Цагдаа, Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин яаралтай зорчих шаардлагатай болсон замын хэсгийг бид эндээс боломжтой. Москва хотын хэмжээнд 12.1 сая авто машин бүртгэлтэй бөгөөд Москва орчмын замын хөдөлгөөнд 1.8 сая авто машин хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг өгч, өөрийн байгууллагын хувьд эдгээр хяналтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн /такси, трамбай, троллебус/ хэрэгслийн орчин үеийн дэд бүтэц, хотын дугуйн зам, хотын машины зогсоол, замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, нийтийн тээврийн дамжин суух зангилааны гэх зэрэг төслүүдийн зураг төслийг хариуцан ажилладаг илэрхийллээ.

Александр Поляков захирал хэлсэн үгэндээ “Та бүхэн Улаанбаатар хотын авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээллийг бидэнд ирүүлбэл бид хэрэглээний математикийн аргад тулгуурлан замыг хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэсэн тодорхой төслийг гаргаж болно” гэлээ. Хотын захирагч С.Амарсайхан “МосТрансПроект”-ийн захирал нь Александр Поляковыг албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотод зочилж, замын хөдөлгөөний бодит нөхцөл байдалтай нь танилцахыг урилаа.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс ЦОДД буюу Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв нь Москва хотын Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хяналтыг хавьж, төлөвлөгөө, стратеги боловсруулж ажилладаг байна. Москва хотын хэмжээнд бүх замын хөдөлгөөнийг 100 гаруй ажилтан 20х14 м2 өргөн дэлгэцээр 24 цагийн турш 150 мянган камерийн бичлэгийг хянаж, мэдээллийг энд хүлээн авч боловсруулдаг, үүнээс торгууль бичдэг камер 2600 ширхэг байдаг, мэдээллээ 7-30 хоногийн хугацаанд хадгалдаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг улсын дугаараар нь олж камер автоматаар тогтоодог. Мөн замын аваар осол гарсан тохиолдолд шалтгааныг нь тогтоож, шаардлагатай бол аль нэг автомашиныг улсын дугаараа нь хөөж хаагуур хэдэн км явсныг мэдэж болно. Москва хотын хэмжээнд 40 мянган гэрэл дохио ажилладаг, 80 мянган такси, трамбай, тролебусыг хамруулаад 10 гаруй мянган автобус нийтийн тээврийн салбарт хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө