Connect with us

Цаг үеийн мэдээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд нээгдлээ

Нийтэлсэн

-

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлжэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт зохион байгуулагдлаа.
 
Нээлтийн арга хэмжээнд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд захирал, Нэг дүгээр нарийн бичгийн дарга Бэнуа Мейэр-Биш, Швейцарийн хөгжлийн агентлагийн Үндэсний хөтөлбөрийн ахлах зохицуулагч Д.Заяасайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга М.Мянганбуу, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Олон улсын зөвлөх Иван Такач, Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хариуцсан багш П.Баяржаргал, Хүрээ мэдээлэл, холбоо, технологийн дээд сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хариуцсан багш П.Ууганчимэг нарын холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлж, хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Мөн загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэл, засварын ажилд төслөөс нийт 28 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.
Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтанд хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой.
Шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар төслийн хүрээнд тус Загвар төвийг 21 аймаг, 9 дүүрэгт тус тус байгуулж, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
 
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр4 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео4 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө