Connect with us

Цаг үеийн мэдээ

Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа.

1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд  үүрэг болголоо. Түүнчлэн тэрбээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд анхаарууллаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна” хэмээсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль, шийтгэл тавихгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ.

       НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр4 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ4 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах4 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео4 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө