Connect with us

Цаг үеийн мэдээ

Долоо хоногийн тойм

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 9-нөөс гуравдугаар  сарын 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээллийг онлайнаар хүргэж эхэллээ

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг Дарга урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст өгсөн. Цаашид Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх хэвлэлийн бага хурал зэргийг онлайн хэлбэрт шилжүүллээ.

Ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр зогсоолоо

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор боллоо.

Ариутгалын бодисын нөөц, техник төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг шалгаж, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэрээт компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Хотын удирдлагууд халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөөрөмжийн бэлэн байдлыг үзэж шалгалаа. Хотын Захирагч С.Амарсайхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийхэд ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг сануулаад, БНХАУ болон АНУ ашигладаг орчин үеийн техникийн дэвшилтэт технологийн ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийг судалж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийн тоог нэмэх үүргийг холбогдох албаныханд өгөв.

Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа. “Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцэж, оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал чиглэл, даац ачааллыг бүрэн хангасан, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй улс, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн авто замын 2015.2 км сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534.4 км-ээр нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан” гэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, мастер төлөвлөгөөнд нэмж тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, зарим тодруулж асуух зүйлээ холбогдох албаны хүмүүсээс асуув. Уг асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах журмыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

“Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29 ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ. Энэхүү журмын дагуу нийслэлийн 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайд 35 байгууллага төсөл хэрэгжүүлэх эрхтэй байгаа аж. Журмын хэрэгжилтэд дүгнэлт хийж, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор нийслэлийн харъяа 4, төсөл хэрэгжүүлэгч 41 байгууллагад албан бичиг хүргүүлж, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар нь санал авчээ. Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод дараагийн хуралдаанд дахин хэлэлцэхээр тогтлоо.

Өсвөрийн энтрепренеруудын уралдаанд урьж байна

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан нь Японы “Center for Entrepreneurship Development” байгууллага болон Индонезийн “Surya” институтээс зохион байгуулдаг өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилго бүхий олон улсын уралдааны бүртгэл энэ сарын 17-ноор дуусгавар болох тул хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тус уралдааныг “Хүүхдийг Ивээх Сан”, “Хөгжлийн Шийдэл” ТББ Монгол Улсад 4 дэх жилдээ зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газраас дэмжлэг үзүүлэн хамтарч байна. Уралдаанд Улаанбаатар хотын 15-19 насны ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд багадаа нэг гишүүн нь англи хэлний өндөр мэдлэгтэй байна. Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан сургалт, Нийслэлийн болон Олон улсын түвшний тэмцээн гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлж шалгарсан 8 багийн сурагчид дөрвөн удаагийн Энтрепренершип сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.

“Чинван импекс”, “Ач үр” ХХК-иудаас 57 сая төгрөгийн үнэ бүхий витамин хандивлалаа

Дэлхий дахинд өргөн цар хүрээтэй тархаж буй шинэ коронавируст (CoViD-19) халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив тусламж өгч эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд болон зорилтот бүлгийн ард иргэддээ зориулан “Чинван импекс” ХХК-иас нийт 31,8 сая төгрөгийн өртөг бүхий 7800 ширхэг “Феровит” био специал, витамин В комплекс, витамин Е 100 мг хандивлалаа.

Мөн “Ач үр” ХХК-иас нийт 25,1 сая төгрөгийн өртөг бүхий 1895 ширхэг Антиосикапс №30, Антиосикапс+төмөр №30, витамин Е 200 мг болон 400 мг, Кальций Д3 витаминыг хандивласан юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө