Цаг үеийн мэдээ
БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛЖ БУЙ ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батласан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, нийслэлийн төвийн 6 дүүргийн 566 өрхийн 566 иргэнийг хамрууллаа.
“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах барилд сурган, чадавхижууллаа.
2017 онд хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 28 бүлэг тус бүрт нэг га талбайг хуваарилж, 28 га талбайд төмс, 26 хүлэмжинд нарийн ногоо тус тус тариалсан.
Хөтөлбөрт хамрагдснаар иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хүнсний ногоо тариалах арга зүйд суралцах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Иргэд олгогдсон талбайдаа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна борлуулж орлого олоход нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар дэмжлэг үзүүлдэг.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын холбогдох ажилтнууд оролцох бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнууд, хөтөлбөрт хамрагдсан иргэд, мэргэжлийн агрномич нар мэдээлэл өгнө.
- ХААНА: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Тарвагатайн ам, “UB AGRO PARK”
- ХЭЗЭЭ: 2017.08.25
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
Хаяг: Соёлын төв өргөө, 5 давхар Г корпус
Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502
Факс: (976) 11-329752
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг: www.ubbirj.ub.gov.mn
Facebook хаяг: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР