Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагын өмнө бэлтгэх 15 зүйл
Ажлын ярилцлаганд орохоос 15 минутын өмнө ирсэн байх шаардлагатай ба тэр хугацаанд бэлтгэх ёстой 15 зүйлийг танилцуулъя.
1. Эрт ир. Гэхдээ орох хэрэггүй.
Хоцорч яарж ярилцлагандаа ирэхэд үр дүн ямар байх нь ойлгомжтой. Үргэлж эрт ирж бай. Гэхдээ ойролцоох кафе, машины зогсоол гэх мэт газруудаар хүлээж сандрал, бухимдал зэргийг гаргах хэрэгтэй. 10 минутын өмнө тухайн ажлын газар луу орно.
2. Тайван байдлаа хадгал
Стресстэй үед хүний биеээс кортизол, эпинепринэ гэх дааврууд ялгардаг ба энэ даавар нь стрессийн түвшингээс хамаарна. Та ярилцлагад орохынхоо өмнө хэсэг хугацаанд тайван сууж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
3. Амьсгалах
Тайвшрахад туслах гол арга гүнзгий амьсгаа авах. Амьсгаандаа анхаарлаа хандуулж 10 хүртэл тоолоод ороорой.
4. Тойм бэлтгэ
Нэр, гарчиг, сэдэв гэх мэт ярилцлагад шаардлагатай зарим түлхүүр үгсийг мартахгүйн тулд урдчилан тэмдэглээрэй. Асуулт хариултын үед бэлтгэлтэй байх хэрэгтэй.
5. Нэмэлт судалгаа хэрэггүй
Компаны сүүлийн үеийн ололт амжилт, ашгийн тайлан зэргийг судлах шаардлагагүй. Харин компаны талаар ерөнхий судалгаа хийж, дахин шалгах хэрэгтэй.
6. Цахим шуудангаа шалгах хэрэггүй
Цахим шуудан, дуут шуудангаа шалгах нь анхаарлыг чинь сарниулж уулзалтыг бусниулж ч магадгүй.
7. Твиттерээ шалгаарай
Судалгаа хийх явцад компани ямар нэг онцгой цаг үед эсвэл чухал шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан тохиолдолд тухайн компаны твиттерт мэдээлэл дүүрэн байх болно. Ярилцлагын явцад тухайн зүйлийг заавал дурдах шаардлагагүй ч мэдэж байхад томоохон боломжоос атгасан ч байх магадлалтай.
8. Мартагдахааргүй дурсгалтай яриа
Харилцааны ур чадвар, төслийн менежментийн ур чадвар, мэдлэг үү? Та хэзээ ч мартагдахааргүй дурсгалтай яриаг өрнүүлж чаддаг байх хэрэгтэй.
9. Сургуулилт хийхээ зогсоо
Ярилцлагад орохын өмнөх цагийг өөрийгөө танилцуулах, асуултад хариулах зэрэг бэлтгэл хийх хэрэггүй. Бүх зүйлийг ягштал цээжлэх нь худал ярьж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ярилцлага таны мэдэхийг хүссэн зүйл дээр чиглэгдэнэ гэдэгт итгээрэй.
10. Цүнхэн доторхоо цэгцэл
Хувийн эд зүйлс, ярилцлагад шаардлагатай эд зүйлс зэргээр ангилж цэгцлэх хэрэгтэй. Энэ ч бас ярилцлагад нөлөөлнө шүү.Хувийн эд зүйлс, ярилцлагад шаардлагатай эд зүйлс зэргээр ангилж цэгцлэх хэрэгтэй. Энэ ч бас ярилцлагад нөлөөлнө шүү.
11. Толинд хар
Ойролцоох ариун цэврийн өрөө орж толинд хараад үзээрэй. Гараа угаах, гарын алгыг хуурай байлгах зэрэг гадаад үзэмжиндээ зарцуулах цаг юм.
12. Хүлээн авагч, хамгаалагч зэрэг үйлчилгээний ажилчидтай эелдэг бай
Тухайн албан газар ороход таныг хамгаалалтын ажилтан, хүлээн авагч угтана. Тэд таны талаар менежертэй тайлагнах магадлалтай.
13. Биеийн байрлалдаа анхаарлаа хандуул
Хүлээлгийн өрөөнд хүлээж байхдаа хүртэл суух байрлалдаа анхаарлаа хандуулаарай. Илүү өөртөө итгэлтэй, бүх зүйлд бэлэн харагдах хэрэгтэй.
14. Эргэн тойронд байгаа зүйлдээ анхаарлаа хандуул
Хүлээн авагчин танхимд байгаа зүйлс, ханын самбар зэрэг эргэн тойрноо ажигла. Компаны чухал үзүүлэлтийг харуулж байдаг.
15. Аз жаргалтай зүйлсийн тухай бод
Улиг болсон сонсогдож магадгүй. Гэхдээ ярилцлагын үеээр оюун санаагаа тайван байлгаж, инээмсэглэхэд тусална.