Connect with us

Цаг үеийн мэдээ

Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болголоо

Нийтэлсэн

-

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа.

Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах шаардлагатай. Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулах ажлыг дүүрэг, хороодын Засаг дарга нар зохион байгуулж ажилла. Энэ онд Улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр сард холбогдох бүх байгууллагуудад шилжүүлсэн байх ёстой. Өнгөрсөн онд Худалдан авах ажиллагааны хүрээнд чанаргүй хийгдсэн, ажил удааширсан цөөнгүй тендерүүд бий. Ийм алдааг цаашид гаргахгүй байх чиглэлд анхаар. Мөн энэ жилээс Худалдан авах ажиллагааны газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газартай хамтран ажиллах хэрэгтэй. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон стандарт нормыг хангасан тоног төхөөрөмжтэй аж ахуйн нэгжүүд тендерийн үйл ажиллагаанд давуу талтай байхаар тооцож худалдан авах ажиллагааг зохион байгуулах шаардлагатай. Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараах учир нарийвчилсан тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд түүнийг хэрэглэх гарын авлагыг тараах ажлыг яаралтай зохион байгуулж ажилла” хэмээн үүрэг болголоо.

2020 оноос эхлэн төрийн албан хаагчдын илүү цагийн болон бусад нэмэгдэл олгох журам хэрэгжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор ажлын үр дүнг нь харгалзан үзнэ. Ажил хийсэн бол нэмэгдэл урамшуулал авдаг, ажлаа цалгардуулсан бол хариуцлага тооцдог байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах хэрэгтэй.

Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хичээл оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн “Автомашин хэрэглэгчдийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулаагүй бол асуудлыг нь даатгалаар түргэн шуурхай шийддэг хэлбэрийг тодорхой болгох, хариуцлагагүй жолооч нарын буруутайгаас болж, замд “зохиомол” түгжрэл үүсдэг байдлыг өнөөдрөөс эхлэн таслан зогсоо. Жолооч бүр гар утастай, гар утсаараа ослын зургаа дараад, түүнийг нь замын цагдаа, даатгалын компаниуд эх сурвалжаа болгодог байдлыг хэвшүүлж, нэн даруй зам чөлөөлөх ажлыг зохион байгуулдаг байх шаардлагатай.

Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэдээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг. Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” гээд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө